Хятад улс дөрөв дэх вакциндаа яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-19 11:30:30

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Микробиологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний баг түнш компаниудтайгаа хамтран бүтээсэн "COVID-19"-ийн рекомбинант вакцинд /CHO эс/ энэ сарын 10-ны өдөр дотоодод яаралтай хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олголоо.

Ингэснээр тус вакцин нь яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан Хятадын 4 дэх вакцин болж байгаа юм.

Мөн тус вакцин нь дэлхий дээрх хамгийн анхны эмнэл зүйн туршилтын зөвшөөрөл авсан рекомбинант дэд нэгдлийн уургийн вакцин болж байна.

Энэ оны 2 дугаар сарын 22-ны өдөр Узбекистан улсын Хууль тогтоох байгууллага тус вакциныг яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон ба 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

            Хятадын Шинжлэх ухааны академийн танилцуулгад дурдсанаар, тус вакцины үйлдвэрлэлд тусгай инженерчилсэн эсийн /CHO/ рекомбинант уураг шаардлагатай бөгөөд өндөр зэрэглэлийн лаборатори, үйлдвэрлэлийн цех шаардагдахгүй. Иймд үйлдвэрлэлийн явц тогтвортой байх буюу дотоод гадаадад их хэмжээгээр богино хугацаанд нийлүүлэх боломжтой юм.

            Мөн вакцины өртөг бага бөгөөд тээвэрлэхэд хялбар гэсэн давуу талтай.      

Холбоотой мэдээ