Осол, ахуйн гэмтлийн тоо эрс нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-13 15:33:39

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүүхэд түлэгдэж эмнэлэгт хүргэгдэв.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч З.Хурметхан ярихдаа, цахилгаан тогоо, цахилгаан данх мэтийн орчин үеийн гэр ахуйн хэрэгслүүдийг хүмүүс их хэрэглэдэг болсон атлаа болгоомжгүй, тэрнээс хамгаалж сураагүйн улмаас бага насны хүүхдийн түлэгдэл эрс нэмэгдлээ. Дээхэн үед ийм эрсдэл тун бага гардаг байсан. Харин одоо хөдөөнийхний дунд буцалгасан сүүг ил задгай тавьдагаас хөдөөний хүүхдүүд сүүнд бас түлэгддэг болов. Түлэгдэл маш аюултай, арьсаар дамжин уушиг, зүрх, элгэнд хүндрэл учруулдаг. Тэрчлэн машин техник мөргөлдөх, онхолдох, дайруулах зэргээр техникийн осолд өртөж бэртэх, шархдах гэмтлийн тоо маш өндөр байна. Тархи толгойн зэрэг эдгээр гэмтлийг энд мэс заслаар эмчлэх боломжтой ч рентгений аппарат байхгүйгээс Улаанбаатарт хүргүүлэн эмчлүүлж байна гэж ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ