Зарим байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-16 11:51:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 24-ний өдөр хүртэл зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо.
"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажилллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн зарим үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийн 06.00 цагаас 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хязгаарлахаар болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Үүнд:
-Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
-Аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт
-Баар /диско, караоке/
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
-Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
-Соёл урлаг, үзвэр үйлчилгээ
-Алжаал тайлах төв
-Чийрэгжүүлэх бялдаржуулах төв
-Спорт заал
-Саун бассейн
-Дэн буудал
-Шашны зан үйл, гандан сүм хийд, мөргөлийн газрууд
-Биеийн тамир, спортын үйл ажиллагаа зэргийг зохион байгуулахгүй байж, сумдын автозамын хяналтын цэг /пост/-ээр нэвтрэх хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, түүнд тавих хяналтыг чангатган ажиллаж байна.
Холбоотой мэдээ