Ой тогтоолтын тэмцээнээс 6 медалийн болзол хангаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-13 11:12:15

Малайз улсын Пенанг хотод Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулж байна.

Тус  тэмцээнд найман орны 98 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцож байна. Тэмцээний гурван төрлийн дараах байдлаар манай тамирчид зургаан медалийн болзол хангаад байна.

Тэмцээний ерөнхий дүнг танилцуулахад, Пан Зи /Pan Zi Qi/ - 2001 оноо /Хятад/, Хуан Шин /Huang Sheng Hua/ - 1905 оноо/Хятад/, Б.Шижир-Эрдэнэ - 1782 оноогоор тус тус эхний гурван байрыг эзэллээ. Дунд насанд Б.Шижир-Эрдэнэ /1782 оноо/ тэргүүлж, Ли Лин /Li Lin Pie/ 1558 оноо /Хятад/, Г.Мөнхбаатар - 1434 оноогоор тус тус удаалжээ. Бага насанд  Ян Жиа /Yan Jia Shou/ - 953 оноо /Хятад/, Ау Ян /Ou Yang Yu Jie/ - 904 оноо /Хятад/, Б.Хангал - 747 оноо тус тус эхний 3 байрт шалгарлаа.

Хоёртын тооллын дунд насанд: 1.Б.Шижир-Эрдэнэ - алт, Г.Мөнхбаатар - мөнгө, М.Төгөлдөр - хүрэл медаль тус тус хүртжээ. 15 мин Тооны марафоны дунд насанд: Б.Шижир-Эрдэнэ - алт, Б.Батбилэг - мөнгө, Li Lin Pei - хүрэл /Хятад/ медалийн эзэд болов. Бага насанд: Yan Jia Shou - алт /Хятад/, Ou Yang Yu Jie - мөнгө /Хятад/ Б.Хангал – хүрэл  медаль хүртлээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ