Төрийн албаны шалгалт үндсэн гурван хэсгээс бүрдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-11 16:40:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-т зохион байгуулна.

Баянхонгор  аймагт Ерөнхий шалгалтад орохоор 286  иргэн (https://exam.csc.gov.mn/) бүртгүүлжээ. 

Төрийн албаны шалгалт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд Ерөнхий мэдлэгийн шалгалт нь 60 минут үргэлжлэх бөгөөд тус шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрх үүснэ. Монгол хэл бичгийн шалгалт 30 оноотой ба босго нь 20, дүн шинжилгээний шалгалт 15 оноотой босго нь 10 оноо байх аж.

“Иргэд аймгийн ЗДТГ-т ирэхдээ шалгалтын цагийн хуваариас 30 минутын өмнө танхимдаа орсон байх ёстой. Цагаасаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй" болохыг Төрийн албаны салбар зөвлөлөөс анхаарууллаа. 

Холбоотой мэдээ