"Цагдаа танд баярлалаа-Цагдаагийн албаар бахархъя" гар зургийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-10 11:10:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас цагдаагийн байгууллага байгуулагдсаны 100 жилийг ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Цагдаа танд баярлалаа-Цагдаагийн албаар бахархъя" сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа.

Уралдаанд сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой аж.

Хүүхдүүдийн бүтээлд сэдэвтэйгээ уялдсан байх, А3-ын хэмжээтэй цаасанд усан болон тосон будгаар зурсан байх зэрэг шаардлага тавих бөгөөд энэ сарын 28-ны өдөр хүртэл аймгийн Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд хүлээн авна.

Мөн бүтээл нь шалгарч эхний байрт орсон хүүхдүүдийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулна.

 

Холбоотой мэдээ