Зуунмод суманд “Нэг өрх-Нэг шинжилгээ” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-03-09 10:58:22

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 8-ны өдрийн 18.00 цагийн байдлаар “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд 3 багийн 2502 иргэн хамрагджээ.

Тодруулбал, тус суманд хоёр хоногийн хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г авч дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс энэ сарын 8-ны өдөр Зуунмод сумын Номт 1-р баг 74.7%, Нацагдорж 5-р баг 94.5%, Баянхошуу 3-р баг 77.9%, нийт 3 багийн иргэдийн 80.1 хувь нь хамрагдсан бол 620 өрх шинжилгээнд хамрагдаагүй байгаа аж. Тиймээс эдгээр шинжилгээнд хамрагдаагүй өрхүүд 3 дугаар сарын 9-ний өдөр бүрэн хамрагдахыг уриаллаа.

Харин өнөөдөр Зуунмод сумын Ланс 2-р баг, Зүүндэлгэр 4-р баг, БаруунЗуунмод 6-р багийн 1790 өрхөөс хуваарийн дагуу Нэг өрх-Нэг шинжилгээг авна. Үүнд:

-Ланс 2-р багийн байранд 275 өрх, явуулын 1-р цэгт 73 өрх, явуулын 2-р цэгт 96 өрх, явуулын 3-р цэгт 60 өрх нийт 504 өрх

-Зүүндэлгэр 4-р багийн байрд 159 өрх, Явуулын 1-р цэгт 51 өрх, явуулын 2-р цэг 116 өрх нийт 426 өрх

-Баруунзуунмод 6-р багт

Солонго цогцолборт 180 өрх, спорт цогцолборт 196 өрх, явуулын 1-р цэгт 120 өрх, явуулын 2-р цэгт 124 өрх, явуулын 3-р цэгт 130 өрх, явуулын 4-р цэгт 110 өрх нийт 860 өрх тус тус хамрагдах юм.

 

 

Холбоотой мэдээ