Бүх хүн амаа 7 дугаар сарын 1-ний дотор бүрэн дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-08 17:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх 7 дугаар сарын 1-ний дотор бүх хүн амаа бүрэн дархлаажуулж дуусна гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явж байна. 14 хоногийн хугацаанд ажиглалт тандалтын ажил хийж сөрөг нөлөөллийн хувийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид зөвлөсөн учир тэр хүрээнд ЭМЯ-наас зохион байгууллаа.

Цаашид вакциныг тасралтгүй явуулж нийт хүн амаа дархлаажуулахад 4.5 сая вакцин шаардлагатай. Үүнээс одоогийн байдлаар Астразенека, Синофарм, Спутник вакциныг татан авсан. Вакцины татан авалт, тээвэрлэлийн ажил тасралтгүй явна” хэмээсэн юм. 

Холбоотой мэдээ