“Анна Каренина” жүжиг үзсэн иргэдийн шинжилгээг энэ сарын 9-10-нд зохион байгуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-08 12:21:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд үзвэр үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноор оролцсоноос коронавирусний халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна.


Тухайлбал, УДЭТ-т энэ сарын 4-6-нд “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол батлагдсан. Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-т энэ сарын 9,10-нд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг доктор А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дахин анхаарууллаа.


Түүнчлэн ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан баярын өдрүүдээр товлосонтоглолтуудаа цуцалж, хойшлуулахыг уриалав. 

С.Анударь

Холбоотой мэдээ