Шинжилгээний цэг нэмэхийг цөөнгүй иргэд хүсжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-03-05 11:19:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр нийт 379 дуудлага иржээ. Үүний 33.8 хувийг буюу 126 дуудлагаар "COVID-19"-ийг илрүүлэх шинжилгээний цэгийн хаяг байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах тухай лавлаж, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэхийг хүссэн байна.

Харин 64 буюу 17.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, төрийн байгууллагын хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн талаарх мэдээлэл, И-Монголиа цахим системээр үйлчилгээ хэрхэн авах тухай байжээ. 


Шинжилгээний цэгийн талаарх асуулт нийслэлийн лавлах утасны дуудлагын ихэнх хувийг эзэлж байна. 


Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар иргэдэд үйлчилдэг. Тус дугаарын нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 9 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.20 минут байгаа аж. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 9 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгчээ. 


Холбоотой мэдээ