Улсын хэмжээнд 39 хоногийн шатахууны нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-03 19:43:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тонны нөөцтэй байгаа тухай АМГТГ-аас мэдээлжээ.


Үүнээс А-80 автобензин 66 хоног, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.


Өнгөрсөн сард улсын хэмжээнд, газрын тосны бүтээгдэхүүний 41 хоногийн нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 80 хоног, Аи-92 автобензин 55, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 11 хоногийн нөөцтэй байлаа. Өнгөрсөн 7 хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 392.9-416.1 ам.доллар буюу баррель нь 51.5-57.0 ам.долларын үнийн хэлбэлзэлтэй байв.


Холбоотой мэдээ