Сүхбаатар аймгийн хөл бөмбөгийн холбоо 15 жилийн өмнө байгуулагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-03 15:36:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа ажлын талаар цувралаар танилцуулж байна.


Энэ удаа Сүхбаатар аймгийн хөл бөмбөгийн холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд 2011 оны 2 дугаар сарын 8-нд албан ёсны хурлаа хийж улсын бүртгэлийн гэрчилгээ авч Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны гишүүн байгууллага болсон.


Тус аймгийн хөл бөмбөгийн холбоо тэргүүн С.Амартайван, Ерөнхий нарийн бичгийн даргаар  Г.Дүгэрсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүдээр Н.Батбаяр, Ц.Батболд, Ү.Мөнхбат, Н.Гантөмөр нар ажиллаж байна. Өнөөдөр тус холбоонд Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны B зэрэглэлтэй 1 дасгалжуулагч, C зэрэглэлтэй 3  дасгалжуулагч ажиллаж байгаа юм.


Сүхбаатар аймгийн ХБХ-ноос гадаад харилцаагаа хөгжүүлэх зорилтын дагуу ХБНГУ-ын иргэн Автогмус Прискила нь дасгалжуулагчаар  Сүхбаатар аймгийн хөл бөмбөгийн холбоонд 6 сарын хугацаатай ирж ажилласан. Мөн Э.Энхтунгалаг, Э.Мөнхтуяа нар ХБНГУ-ын Биссинжен хотын багт 3 сарын хугацаатай очиж тоглосон бол Ц.Өсөхбаяр ӨМӨЗО-ы Улиастай балгасын нөхөрсөг тэмцээнд болон хөл бөмбөгийн дасгалжуулагчийн дамжаанд 1 сар ажиллаж туршлага судалсан байна.


Тус холбоо 2009 оноос хойш өсвөр, залуу үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, аймгийн шигшээ багийн тамирчдын ур чадварыг дээшлүүлж байгаа юм. Улмаар хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчилах аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөх зорилгоор МХБХ-ноос зохион байгуулж байгаа улс бүсийн чанартай тэмцээнд манай өсвөрийн охид, хөвгүүд болон насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тасралтгүй оролцсоор ирсэн.


Манай холбооны эмэгтэй хөл бөмбөг нь 2011 оноос хойш МХБХ-ноос зохион байгуулсан “Охид эмэгтэйчүүдийн нэрэмжит тэмцээнд тасралтгүй оролцсон.


Сүхбаатар аймгийн насанд хүрэгчид 2013 оны Үндэсний цомын 4 дүгээр байр /Улаанбаатар хот/, 2016 оны Үндэсний Цомын 4 дүгээр байр /Сүхбаатар аймагт/, 2018 оны Футзалны Үндэсний Цомын 3 дугаар байр, Футзалны Сэлэнгэ аймаг нэгдүгээр шат, 2019 оны Үндэсний Цомын нэгдүгээр байр /Хөвсгөл аймагт/, нэгдүгээр шатанд шалгарсан амжилт үзүүлжээ. Мөн өсвөр үеийнхэн 2015 оны 8 сард U-11 насны ангиллаар Азийн өсвөрийн хөл бөмбөгийн фестивальд оролцсон. 2016 оны УАШТ-д өсвөрийн охид 2 насанд хос мөнгөн медаль, шилдэг хаалгач шилдэг довтлогчоор шалгарч байжээ.



2016 онд Зүүн бүсийн аварга  шалгаруулах тэмцээнд U11 Хүрэл медаль, U13 мөнгөн медаль, U15 Алтан медаль / Говьсүмбэр аймаг/, 2017 оны Талын бүсийн тэмцээнд U15 мөнгөн медаль, 2015 онд ӨУАШТ-ний  U13 насны тэмцээнд 4 дүгээр байр, 2018 оны  U16 насны Үндэсний Цомын 4 дүгээр байр /Баянхонгорт/, 2020 оны  өсвөрийн футзалны УАШТ-ны урьдчилсан шат U-14 эрэгтэй нэгдүгээр байрт,  2020 оны U-16 эрэгтэй өсвөрийн футзалны УАШТ-ий урьдчилсан шат 3 дугаар байрт /Замын-Үүд/ тус шалгарсан байна.


Сүхбаатар аймагт Грассрүүтс сургалт, AFC-гийн C  ангиллын болон МХБХ-ны шүүгчийн сургалтыг тус тус зохион байгуулсан. Мөн өсвөрийн цомын аварга шалгаруулах лигийн тэмцээнийг Сүхбаатар  аймгийн Засаг даргын санаачилгаар аймагтаа амжилттай зохион байгуулсан юм. Хөрш оронд хөл бөмбөгийн зуны сургалт хийж, AFC-гийн зэргийн давтан сургалтанд өөрийн хүмүүсийг хамруулсан байна. МХБХ-ноос зохион байгуулсан эмэгтэйчүүдийн дасгалжуулагчийн сургалт, Фитнессийн сургалт, залуучуудын дасгалжуулагчдыг МХБХ-ноос зохион байгуулсан сургалтуудад хамруулж иржээ.


Сүхбаатар аймгийн Хөл бөмбөгийн холбоо 2017, 2019 оны шилдэг холбоогоор шалгарч байсан юм. Аймгийн төвдөө 107х68 харьцаатай стандартын дагуу баригдсан шөнийн гэрэлтүүлэгтэй хөл бөмбөгийн талбайтай бөгөөд бэлтгэл сургуулилтыг нас насны баг тамирчид 7 хоногт тогтмол цагийн хуваарийн дагуу заал талбайдаа хийж хэвшсэн юм байна.

Холбоотой мэдээ