PCR шинжилгээний цэгийг олшруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг PCR шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлжээ.
Тодруулбал, өнөөдрөөс энэ сарын 5-ныг хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмсэн байна. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 3-4 шинжилгээний цэг иргэдэд үйлчилж байна.
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар
сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо
нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж
эхэлснээс ийнхүү шийдвэрлэжээ.