Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-03-01 13:40:04

Төв /МОНЦАМЭ/. “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө. 

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Ц.Бумбуян, Зуунмод хотын захирагч Ч.Сарангэрэл нар болон зарим хэлтэс, агентлагийн дарга нар, төрийн албан хаагчид оролцов.


Энэ үеэр Зуунмод сумын ИТХ-аас Төв цэцэрлэгт хүрээлэнг Ардын Засгийн Анхны Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрэмжит болголоо. 

Д.Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгалд оролцож явсан түүнийг 1922 оны наймдугаар сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. 1997 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгажээ.

Холбоотой мэдээ