Сансарт эрчим хүч үйлдвэрлэх Пентагоны туршилт амжилттай болов

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2021-02-26 15:35:18

ВАШИНГТОН. /CNN/. Пиццаны хайрцгийн хэмжээтэй нарны зай хураагуураар сансарт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны эрдэмтдийн туршилт амжилттай болжээ.


Ирээдүйд сансар огторгуйгаас дэлхийн аль ч хэсэг рүү цахилгаан дамжуулах системийг боловсруулж чадна гэж судлаачид найдаж байна.


“Photovoltaic Radiofrequency Antenna Module” (PRAM) хэмээх 31х31 см-ийн хэмжээтэй нарны зай хураагуурыг өнгөрсөн оны тавдугаар сард Пентагоны тойрог замын туршилтын нисэгчгүй онгоц болох “X-37B”-гээр хөөргөжээ. Уг зай хураагуурыг сансарт нарны эрчим хүчийг цуглуулж, цахилгаан эрчим хүч болгон хувиргах зорилгоор тойрог замд оруулсан байна.  


Төслийг санаачлагчдын нэг Пол Жаффегийн хэлснээр, нарны зай хураагуур нь 10 орчим ватт цахилгаан үүсгэж байгаа бөгөөд энэ нь таблет компьютерийг цэнэглэхэд хангалттай хүрэлцэх юм.



Холбоотой мэдээ