Японд шингэрүүлсэн устөрөгчийн үйлдвэр барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-02-26 12:45:03

ТОКИО. /Nikkei/. Японы “Itochu”, Францын “Air Liquide” компаниуд Японд шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэх томоохон үйлдвэр барихаар төлөвлөж байна.   


Шинэ үйлдвэрт өдөрт дунджаар 30 тонн шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь устөрөгчөөр ажилладаг 42 мянган автомашиныг бүрэн цэнэглэхэд хангалттай юм. Японд одоогоор өдөрт 44 орчим тонн шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэж байна. Шинэ үйлдвэрт шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхэд хэрэглэгдэг технологийг ашиглах аж.  


"Ногоон" тээврийн хэрэгсэлд шилжих зорилтын хүрээнд Японы нийслэл Токио хотод  2030 он гэхэд бензин, дизель хөдөлгүүрт автомашины худалдааг бүрэн хориглохоор төлөвлөж байгаа юм. 


Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт устөрөгчийн хэрэглээг эрс нэмэгдүүлж, 2030 он гэхэд жилд 10 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ