“COVID-19”-өөр нас барсан хүний тоо 2.5 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-26 12:29:15

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 2.5 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.


Цар тахал дэгдсэнээс хойш 2 500 770 хүн нас барсан гэж Жонс Хопкинсын нэрэмжит их сургууль пүрэв гарагт мэдээлжээ.


COVID-19” халдвараар нас барагсдын тоо өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд буюу халдварын анхны тохиолдол илэрснээс хойш есөн сарын дараа нэг саяд хүрч, түүнээс хойш дөрвөн сарын дараа буюу энэ оны нэгдүгээр сарын 15-нд хоёр саяд хүрсэн юм.


Дэлхийн хэмжээнд халдвараар нас барсан хүний тоогоор АНУ /508 мянга/ нэгдүгээрт бичигдэж байгаа бол тус улсын араас Бразил /251 мянга/, Мексик /183 мянга/, Энэтхэг /156 мянга/, Их Британи /122 мянга/ жагсаж байна.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар халдварын 112 716 833 тохиолдол бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ