"Лалын улс"-ынхан Иракийн эртний сүмийг дэлбэлжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-06-10 12:42:14

БАГДАД. /VOA/. Иракийн хойд нутгийн Нимруд хотын эртний сүмийг дэлбэлж байгааг харуулсан дүрс бичлэгийг “Лалын улс” бүлэглэл интернэтэд тавьжээ.

Набу сүм нь одоогийн Мосул хотоос өмнө зүгт байдаг аж. Үүнийг Вавилоны цэцэн мэргэн ухааны бурханд зориулан 2800 орчим жилийн өмнө барьж байжээ.

Интернэтэд тавьсан дүрс бичлэгт Египетийн пирамид болон Сфинкийг мөн харуулсан байна. Эдгээр эртний өвийг ч хайр найргүйгээр дэлбэлнэ гэж тус бүлэглэлийнхэн сүрдүүлсэн байна.

Иракийн археологийн болон соёлын үнэт өвүүдийг устгаж байгаа “Лалын улс” бүлэглэлийнхэн Сирин цөлийн Пальмира хотын сүмүүд болон эртний барилга байгууламжуудыг дэлбэлсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ