НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-26 10:26:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газартай ирэх 5 жилд хамтран хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах суурь үнэлгээ хийж байгаа талаараа танилцуулав.


НҮБ, түүний системийн байгууллагуудад Ковид-19 цар тахалтай тэмцэх, вакцинжуулахад манай улсад ихээхэн дэмжлэг үзүүлж, шуурхай хамтран ажилласанд Сангийн сайд талархал илэрхийллээ.


Тэрбээр, “НҮБ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж буй Монгол Улсад үр дүнтэй, дунд хугацааны төсөвлөлт нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хэрэгжүүлэх “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн хүрээ боловсруулах” хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд бусад яамыг манлайлан ажиллана” гэв.

 

Холбоотой мэдээ