Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ дорвитой дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 14:41:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнесээ богино хугацаанд сэргээхийн тулд жижиг, дунд үйлдвэрүүдээ дорвитой дэмжихээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ хэлэв.


Засгийн газраас дээрх чиглэлд хоёр их наяд төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргасан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн 72 хувь нь Улаанбаатар хотод бий.


Иргэд, аж ахуйн нэгжийнхээ ажлын байрыг нь хамгаална. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихдээ хэн нэг эрх мэдэлтэйн урдуур нь орж авдаг бусармаг үйлдлийг таслан зогсооно. Хэрэв ийм зүйл гарвал 1800-1200 дугаарын утсанд хандаарай. Хотын ажилд иргэдийн хяналт хамгийн чухал” хэмээн Засаг дарга онцолсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Холбоотой мэдээ