Цэцэг өвчний вакцины хүрэлцээ тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-10 11:06:10

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутагт 7 хоногийн өмнө цэцэг өвчин шинээр  гарсан нь ихэнх сумдаар намжаад байсан халдварт өвчний голомтыг дахин сэдрээжээ.

Албаныхан  өвчилсөн найман хонийг устгасан бөгөөд цөөн хэдэн малыг хяналтад авсан аж.

Тус аймагт  цэцэг өвчний вакцины хүрэлцээ тааруу байгаа ч зүүн талын сумдыг тарилгад бүрэн хамруулжээ. Харин урд талын сумдаас Хөвсгөл сумыг бүрэн хамруулсан бол Хатанбулаг сумын малынх нь хагаст  тарилга хийгээд байна. Одоогоор Мандах сумын малыг цэцэг өвчний тарилгад хамруулаагүй байгаа аж.

Дорноговь аймгийн ХХААГ-ын МЭТ-ийн эмч мэргэжилтнүүд бүх сумдаар явж бруцеллоз, шүлхий өвчин болон бусад халдварт өвчний тандалтын вакцины шинжилгээг хийж байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ