Агаарын тээврийн компаниуд “Boeing 777” онгоцны нислэгийг түр зогсоолоо

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-02-23 12:36:27

ВАШИНГТОН. /CNN/. АНУ, БНСУ, Японы агаарын тээврийн компаниуд “Boeing 777” загварын олон арван нисэх онгоцныхоо нислэгийг түр зогсоожээ.


АНУ-ын Колорадо муж улсын Денвер хотод өнгөрсөн бямба гарагт “Boeing 777” онгоцны хөдөлгүүрт доголдол гарсны улмаас ослын буулт хийсэн юм. Уг явдлын улмаас хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна.


Boeing” компани үүнтэй холбогдуулан “Pratt & Whitney 4000-112” хөдөлгүүр бүхий “Boeing 777”-гоор нислэг үйлдэхээ түр хугацаагаар зогсоохыг ням гарагт зөвлөжээ.


Ийнхүү АНУ-ын “United Airlines, БНСУ-ын “Korean Air, Asiana Airlines, Японы “All Nippon Airways”, Japan Airlines” компаниуд “Pratt & Whitney 4000” хөдөлгүүртэй “Boeing 777”-гоор нислэг үйлдэхээ түр зогсоожээ.


Boeing”-ийн мэдээлснээр, уг хөдөлгүүрээр тоноглосон 69 онгоцыг үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа бол 59 онгоцыг ашиглаагүй байгаа ажээ. АНУ-ын хууль сахиулагчид хөдөлгүүрт гарсан доголдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 

Холбоотой мэдээ