Гал түймрийн аюулаас гурван хүүхдийг аварлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-23 12:00:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид гал гарсан үйлчилгээний төвөөс 3 хүүхдийг аварлаа.

Аймгийн Онцгой байдлын газар Өлгий сумын Ховд гол багийн “Найрамдал” гудамжинд үйлчилгээний төв шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид гал түймэр гарсан газарт 12:41 цагт очжээ.

Аврагчид ирэхэд “Номин Астана” компанийн 10х10 метрийн хэмжээтэй үйлчилгээний 3 давхар барилгын нэгдүгээр давхарт эд зүйлс шатаж байсан бөгөөд 48 минут ажиллаж галыг унтраажээ. Мөн 13 настай, эрэгтэй Н, 17 настай, эрэгтэй Н, 15 настай, эмэгтэй А нарын 3 хүүхдийг аварсан байна.

Холбоотой мэдээ