Зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-23 11:22:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Онцгой комисс энэ сарын 22-нд хуралдаж, зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагаа болон улсын шалгалт өгөх ангиудын сурагчдад танхимын давтлага хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, дэлгүүр, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт тогтоосон байсан хязгаарлалтыг хүчингүй болгож, хэвийн горимд шилжүүлэн спорт заал, фитнес, иогийн хичээл зэрэг үйлчилгээг нээхээр болжээ.

Мөн нэг, хоёр, тав, ес, арванхоёрдугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх үйл ажиллагааг зөвшөөрсөн байна.

Харин диско баар, кароаке, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газрууд, нийтийн хурал цуглаан, аялал жуулчлалын үйл ажиллагааг гуравдугаар сарын нэгнийг хүртэл хориглосон хэвээр байх ажээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байгаа. Харин аймгаас гарах хөдөлгөөн болон сум, аймаг хоорондын хөдөлгөөн хэвийн горимоор үргэлжлэхийг аймгийн Онцгой комисс мэдэгдсэн. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг ард иргэдэд анхааруулсан юм. 

Холбоотой мэдээ