Замын хөдөлгөөний зөрчил 60 хувь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-10 02:14:45

Сүүлийн үед Баян-Өлгий аймагт замын хөдөлгөөний дүрэм журам зөрчигчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ сар гарсаар согтуу, эрхийн үнэмлэхгүй, бүрэн бус машин техник жолоодон замын хөдөлгөөнд оролцоод осол, зөрчил гаргагчдын тоо 60 хувиар нэмэгджээ.

Тухайлбал: Улаанхус суманд согтуу гаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад явж хүн дайрч гэмтээсэн бол Ногооннуурт мотоциклтэй явж байгаад осолд орж амь эрсдсэн байна. 

Мөн хоёрхон хоногийн өмнө Алтай суманд ачаан дээр хүн суулгаад явж байсан жолооч машин нь онхолдсоноос гурван хүүхдийн амь эрсдэж, гурван хүүхэд шархдсан харамсалтай явдал гарчээ. 

Замын цагдаагийн тасгийн дарга А.Ержан, ЕБС төгссөн хүүхдүүд, оюутнууд жолооны эрхгүй ч техник жолоодох явдал гардаг. Иймээс сонор сэрэмжтэй байж, хууль дүрмийг чанд сахих ялангуяа сонгуулийн үеэр хөл хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэх тул болгоомжтой байхыг нийт иргэдэд сонордуулж байна гэж ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ