Шувууны томуугийн A(H5N8) вирус хүнд халдварласан анхны тохиолдол ОХУ-д бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-20 21:20:34

МОСКВА. /TASS/. ОХУ-ын өмнөд хэсэгт байрлах шувуун фабрикт шинэ төрлийн шувууны томуу хүнд халдварласан долоон тохиолдол илэрчээ.


“Вектор” төвийн эрдэмтэд өнгөрсөн оны 12 дугаар сард шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн шувуун фабрикийн долоон ажилтнаас энэ төрлийн шувууны томуугийн вирусний генетикийн материалыг гарган авчээ” хэмээн ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын тэргүүн Анна Попова мэдэгдсэн байна.


Энэ нь дэлхийд анх удаа шувууны томуугийн A(H5N8)  вирус хүнд халдварласан тохиолдол гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв.


Хүмүүсийг болон амьтдыг хамгаалах, цаашид нөхцөл байдлыг даамжруулахгүй байх арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлж, бүх эрсдэлийг тооцоолж багасгах боломжийг дээд зэргээр хангасан тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын тэргүүн мөн мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ