Орос коронавирусний гурав дахь вакцинаа бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-20 15:14:50

МОСКВА. /TASS/. Чумаковын нэрэмжит төвийн гарган авсан “Ковивак” нэртэй коронавирусний гурав дахь вакциныг ОХУ бүртгэн авсан тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдэв.


“Тун сайхан мэдээ дуулгахад бид өнөөдөр "Ковивак" нэртэй гурав дахь вакцинаа бүртгэлээ. Тус вакциныг Чумаковын нэрэмжит төвд гарган авсан” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Эхний ээлжийн хүмүүст уг вакцинаас 120 мянган тунг гуравдугаар сарын дундуур хийх аж.


Шинжлэх ухааны академийн М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төв "Ковивак" вакцины хүүхэд болон 60-аас дээш насныхан хэрэглэхэд зориулагдсан туршилтыг 4 дүгээр сард эхлүүлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ