Галын аюулгүй байдлыг зөрчсөн 398 зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Онцгой байдлын газраас аймгийн зүүн болон хойд чиглэлийн 13 суманд ажиллаад иржээ.
Энэ үеэр сумдад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 39 аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангуулах хяналтын ажлыг хийжээ.
Зөвхөн хяналт хийх бус орон нутгийн төрийн байгууллагууд, ажилтнуудад болзошгүй гамшиг ослын үед хэрхэн яаж хамгаалах, сэргийлэх олон талын үзүүлэх сургууль, сургалтыг хийж зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ. Тухайлбал галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон улсын стандартууд, техникийн норм, норматив, дүрмийн шаардлага зөрчсөн нийт 398 зөрчил дутагдал илрүүлснээс газар дээр нь 25 зөрчлийг арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 20, мэдэгдэл тав, дүгнэлт, ажиллагаа зогсоох тогтоолыг тус тус хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилласан байна.
Завхан Б.Мягмарсүрэн