Цахим орчны шинэчлэлийн талаар ярилцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Кайт Монгол” ХХК, Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures хамтран ''Social Innovation Week 2021'' цахим үйл ажиллагааг энэ сарын 23-26-нд зохион байгуулна.
Нийслэл хотод тулгамдаж буй нийгмийн хөгжлийн асуудлыг шийдэхэд инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг гарааны компаниудыг дэмжих, сурталчлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцах юм. Үүнд АХБ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Accelerator Lab, Жайка, ТОС Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо зэрэг байгууллагын төлөөлөл, олон улсын болон Монголын экспертүүд оролцоно.
“Кайт Монгол” ХХК нь нийгэмд ээлтэй гарааны бизнес хөгжүүлэх, хөрөнгө оруулах үүрэгтэй хурдасгагч хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага юм. Мөн “Social Pay”-тэй хамтран гарааны бизнес эрхлэгч залуусыг сурталчлах, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүчин зүйл нь өөрсдийн хүч хөдөлмөр, санаачилга гэдгийг таниулж, “Монгол Залуус” цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байна.
ADB Ventures нь Ази, Номхон далайн орнуудад тулгамдаж буй
томоохон асуудлыг шийдэх, технологийн компаниудад хөрөнгө оруулдаг байгууллага бөгөөд Монгол Улсад “Kайт Монгол” ХХК-тай
хамтран Монголын шилдэг технологийн гарааны бизнесийг хайж олох, бүс нутгийн
сүлжээ, боломжуудад нэвтрэх платформоор хангаж байгаа.