Хятадын “шинэ нэгдүгээр зэрэглэл”-ийн 15 хотын ДНБ-ний хэмжээ 1 их наяд юанийг давав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-19 16:08:01

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Хятадын шинэ нэгдүгээр зэрэглэлийн хотоор 15 хот нэрлэгдсэнээс 13-ынх нь ДНБ-ний хэмжээ 1 их наяд юаниас давсан байна. Харин үлдсэн 2 хот буюу Чунчин, Сүжоу хотын ДНБ-ний хэмжээ 2 их наяд юанийн босгыг давжээ.

    Хятадын Cai jing агентлагийн мэдээлснээр, “2020 оны хотуудын эдийн засгийн үзүүлэлт”-ээр шинэ нэгдүгээр зэрэглэлийн хотод багтсан 15 хот нь Чөндү, Чунчин, Ханжоу, Ухань, Сиан, Тяньжин, Сүжоу, Нанжин, Жөнжоу, Чанша, Дунгуан, Шэньян, Чиндао, Хөфэй, Фошань зэрэг хот юм.

    Дээрх хотуудын хувьд, ДНБ-ий хэмжээгээр бүгд 1 их наяд юанийн босгыг давсан бол Чунчин, Сужоу хотуудын ДНБ-ний хэмжээ 2 их наяд юанийг давлаа.

    Чунчин хотын хувьд, ДНБ-ний хэмжээ нь 2.5 их наяд юаньд хүрсэн ба уг үзүүлэлтээр шинэ нэгдүгээр зэрэглэлийн хотуудыг тэргүүлсэн байна. Харин тус хот ДНБ-ний хэмжээгээр Хятад улсын нийт хотууд дундаас Шанхай, Бээжин, Шэньжэн, Гуанжоу хотуудын араас тавдугаарт жагсжээ.

    Сүжоу хотын хувьд, өнгөрсөн онд ДНБ-ний хэмжээ нь 3,4 хувиар өсөж, 2 их наяд юаньд хүрсэн байна.  

Холбоотой мэдээ