Ж.Чулуунбатад нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд нөхөх олговрын батламж гардуулах үйл ажиллагаа Ховд аймагт болов.
“Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд нэмэлт
өөрчлөлт орсон. Үүнтэй
холбогдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд нөхөх олговор
олгож байгаа юм.
Энэ удаа Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Бүргэдүүд овогт Жамцын Чулуунбатад
Монгол Улсын төрийн
нэрийн өмнөөс нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж олгов.
Тодруулбал, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
салбар комиссын төлөөллүүд энэ сарын 17-нд тус батламжийг гардуулан өгсөн аж.
Монгол Улсын хэмжээнд
нийт 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох
шийдвэр гарчээ. Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харьяат иргэн юм.