“Би эх орны хүү” сэдвээр шүлгийн уралдаан зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэргийн анги, нэгтгэлүүдийн дунд “Би эх орны хүү” сэдвээр шүлгийн уралдаан зарлав.
Тодруулбал, “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100
жилийн ойн баярыг тохиолдуулан зэвсэгт хүчний үйл ажиллагааг цахимаар
сурталчлах, хугацаат цэргийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрүүлэх, зөв хүн болж төлөвших, эх оронч хүмүүжил олгох зорилготой аж.
Тус уралдааныг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 311, 119 дүгээр ангиудын хугацаат цэргийн албан хаагчдын дунд зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
21 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар