Алтанбулаг боомтыг энэ сарын 23-нд байнгын ажиллагаанд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-17 19:12:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Алтанбулаг боомтыг энэ сарын 23-наас байнгын ажиллагаанд шилжүүлж бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэхээр боллоо. 


Хил нэвтэрсэн автомашин ачаа бараагаа хилийн хянан шалгах бүсэд буулгаж дотоодын тээвэр эрхлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллах юм. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.


Ташрамд дурдахад, Засгийн газрын энэ оны 8 дугаар тогтоолоор, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрүүлж байсан юм.

Холбоотой мэдээ