Монгол Улс эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд эх орондоо авчирна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-17 18:47:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Энэтхэгээс эхний ээлжийн 150 мянган тун вакциныг энэ сарын 22-нд авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.


Оксфордын Астразенека вакциныг авчирсны дараах өдрөөс нь вакцинжуулах ажлыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна.


Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа.


Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг  хэрэгцээт газруудад өгөхөөр болов.

Холбоотой мэдээ