Иргэдийг орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд өчигдөр БХБ-ын сайд болон яамны удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас энэ сарын 10-нд танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ.
Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлт хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг ханган хэрэгжүүлэх, мөн нэг их наяд төгрөгийг барилгын салбарыг дэмжих чиглэлээр "Залуус" хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлыг хэлэлцлээ.