Хөвсгөлийн уяачид адууны сүлд хийморийн Дамдинянсан бурхан тахив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-09 12:45:26

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Морин спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн алдарт уяач, Адуу судлалын доктор Н.Маналжав адууны сүлд хийморийн Дамдинянсан бурхан тахих ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн хурдан хүлгүүд аймаг, бүсэд төдийгүй улсын уралдаанд торгон жолоо өргүүлж байгаа амжилтыг ахиулах, удахгүй болох улсын их баяр наадамд хурдан хүлэг морьдыг шандастай байхыг билэгдэн тахилгыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэнэ. Энэ үеэр Гэтэлгэгч эх итгэлт төвийн лам нар дааган толгойд залагдсан Дамдинянсан бурханд зориулан хийморийн сан тавьж ном айлдаж, их насны хурдан хүлгүүдийн уралдааныг зохион байгуулж олон уяачид тахилгад идэвхтэй оролцож адууны бурхандаа залбирлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ