“Novavax” компани “COVID-19”-ийн вакциныхаа шинэ хувилбарыг туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-16 13:20:53

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын “Novavax” биотехнологийн компани “COVID-19”-ийн вакциныхаа Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбараас хамгаалах шинэ хувилбарыг лабораторид туршиж байгаагаа “CNN” сувагт даваа гарагт мэдээлжээ.


Энэхүү судалгааны хүрээнд эрдэмтэд өмнө нь гарган авсан вакциныхаа үйлчлэлийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр коронавирус болон шинэ хувилбарынх нь аль алинаас хамгаална гэж үзэж байгаа ажээ. Novavax”-ийн вакцин эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын урьдчилсан дүнгээр 89.3 хувийн үр дүн үзүүлсэн юм. 


Шинэ вакциныг лабораторид туршсаны дараа эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх боловч судалгааны ажил эхэн үе шатандаа явж байгаа тул тодорхой цаг хугацааны талаар мэдээлэл өгөхөд эрт байгаа ажээ.


Холбоотой мэдээ