Завхан аймгийн 35 иргэн төрийн дээд одон, медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-15 18:16:14

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар Завхан аймгийн нийт 35 иргэн шагнуулж энгэрээ мялаалаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Энэ жил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Завхан аймгийн найман иргэн, Алтан гадас одонгоор 20 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар долоон иргэн шагнуулсныг аймгийн удирдлагууд битүүний өдөр болон зарим хүмүүсийн шагналыг өнөөдөр гардууллаа.

Тухайлбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улиастай сумын ахмад настан Ц.Очирбат, Н.Даваадорж, Б.Цэрэн-Иш, С.Бямбадорж, Д.Моёор, Улиастай сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Цэнд-Аюуш, СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн Хөгжмийн удирдаач багш П.Бямбадорж, Тосонцэнгэл сумын ойн ангийн техникч Б.Даваацэрэн нар шагнууллаа. Харин Алтан гадас одонгоор Улиастай сумын ахмад настан Б.Бүрэнжаргал, Д.Гарамжил, Х.Цэрэндэжид, С.Гэлэгмаа, Н.Ренчиндорж, Д.Загар, Д.Дэлэг,

Г.Оюунбилэг, Ч.Одончимэг, Б.Бат-Эрдэнэ, Тана шүдний эмнэлгийн эмч Б.Должин, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын гагнуурчин А.Батдэлгэр, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн усны техникч Ц.Цэвэгжав, Политехник коллежийн инженер Ч.Отгонбаяр, аймгийн Татварын хэлтсийн дарга Л.Батбаяр, Хот тохижилт үйлчилгээний албаны ахмад ажилтан С.Гэрэлмаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн С.Сарантуяа, Мэргэжлийн хяналтын газрын нярав И.Амарсайхан, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго, Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Н.Энхбат нар шагнууллаа.

Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Цагаанхайрхан сумын ахмад настан Н.Цэнджав, Улиастай сумын ахмад настан Б.Пунцагдулам, Улиастай сумын тариаланч П.Нямдаваа, Нэгдсэн эмнэлгийн сантехникч Д.Алтангэрэл, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Г.Ууганбаяр, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн цаг уурын инженер Б.Жамъянсүрэн, Нэгдсэн эмнэлгийн статистикч, бага эмч Н.Оюунчимэг нар шагнуулж шагналаа гардан авлаа. Төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагааг цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ариутгал халдваргүйтгэлийн журмын дагуу зохион байгууллаа” гэв. 

Холбоотой мэдээ