Баян-Өлгийд сар шинийн өдрүүдэд 13 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 12-14-ний буюу шинийн 1, 2,
3-ны өдрүүдэд 13 хүүхэд шинээр төржээ.
Үүнээс 12 хүүхэд аймгийн
Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт, нэг хүүхэд Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвд
төрсөн байна.
Тэдгээр
хүүхдүүдийн 6 нь хүү, 7 нь охин бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайн байгаа
ажээ.