Вакцин хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмж бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар холбогдох албаныхны мэдээлэл сонслоо.
- Эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болжээ. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинжуулна.
- Өнөөдрийн байдлаар 1 682 хүн эдгэрсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 621 хүнээс биеийн байдал хөнгөн 536, хүндэвтэр 80, маш хүнд нэг хүн байна
- 2021 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар, 1,9 сая хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.
- 2021 оны 2 дугаар сарын 6-ны байдлаар 9143 иргэн, үүний 2 773 нь яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28 862 иргэнийг татаж авсан байна.
- Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1 012 өрөөний бэлэн нөөцтэй, цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэн авчээ.