Согтуугаар жолоо барьсан 51 жолоочийг илрүүлжээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-14 13:12:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн шуурхай дуудлага хүлээн авах 102 дугаарын утсанд өчигдөр 1115 дуудлага ирснээс  зөрчлийн 1043, гэр бүлийн хүчирхийллийн 162 дуудлага иржээ. 


Дээрх дуудлагаас архидан согтуурсан 84, олон нийтийн газар танхайрсан 57, гэмт хэргийн шинжтэй 54 хэрэг бүртгэгдсэн бол 51 хүн согтуугаар жолоо барьсан байна. Мөн бусдын биед халдсан 35, бусдын тав тухыг алдагдуулсан 62, эд зүйл хулгайлсан гэх зургаан дуудлага иржээ. Мөн өчигдөр 208 хүн эрүүлжүүлэгдсэн байна. 


Холбоотой мэдээ