Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 19 бүтээлд патент олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авахаар 25 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 8 (24,2 хувь)-аар багасжээ.
Иргэн, хуулийн этгээдээс өнгөрсөн сард ирүүлсэн 19 бүтээлд патент олгосны 9 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ бүтээлийн патент 7 (43,8 хувь), бүтээгдэхүүний загварын патент 7 (41,2 хувь)-гоор цөөрөв.
Харин өмнөх сараас шинэ бүтээлийн патент 2 (28,6 хувь)-оор, бүтээгдэхүүний загварын патент 2 (25хувь)-оор нэмэгдсэнийг Оюуны өмчийн газраас мэдээлжээ.