“Тогоо хэмнэе” аян өрнүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-13 09:57:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг 7  дугаар сар хүртэл төрөөс хариуцах болсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК “Тогоо хэмнэе” аян өрнүүлж байна.


Цар тахлын дэгдэлттэй энэ үед “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн 1700 гаруй уурхайчин 3-4 ээлжээр ажиллан, төвийн бүсийн цахилгаан, дулааны станцуудад хоногт 21 мянга гаруй тн нүүрс нийлүүлж байгаа.


Зөвхөн ДЦС-4 ТӨХК-ийн хувьд 1400 ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж, цагт 770 мегаватт цахилгаан, 800 гегакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна.


Засгаас хэрэгжүүлж байгаа энэ ажлын санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг “Эрдэнэт” ТӨХК хариуцна. Иймд Засгийн газрын шийдвэр, уурхайчдынхаа хөдөлмөрийг хүндэтгэн, эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож, эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, аянд нэгдэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалжээ

Холбоотой мэдээ