Орон нутаг руу буцах иргэдийг шинжилгээнд хамруулах хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-06 14:41:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс /УОК/-оос орон нутгийн иргэдийг PCR-ийн шинжилгээнд хамруулж буцаах ажлыг зохион байгуулж байна.


Энэ дагуу 2 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд буюу бямба, ням гарагийн 09-17 цагт орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа юм.


Иргэний тухайн аймгийн харьяат байх ёстой бөгөөд шинжилгээнд хамрагдахдаа иргэний үнэмлэхтэй ирэхийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.


Нийслэлээс орон нутаг руу буцах иргэдийг шинжилгээнд хамруулах хуваарийг хүргэж байна.





Холбоотой мэдээ