Арбитрын шүүх “Turquoise Hill”-ийн талд түр шийдвэр гаргажээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-02-05 12:05:29

ОТТАВА. /Reuters/. Монголын Оюу толгой далд уурхайн санхүүжилтийн асуудлаар “Rio Tinto” групптэй үүссэн маргаанд түр захирамж гаргуулах хүсэлтийг Арбитрын шүүх хүлээн авлаа гэж Канадын “Turquoise Hill” компани пүрэв гарагт мэдэгджээ.


“Энэхүү захирамж гарснаар “Rio Tinto” гэрээний одоогийн заалтуудыг ашиглан манай компанийг төслийн бусад оролцогч талуудтай санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахыг хязгаарлах боломжгүй болно” гэж “Turquoise Hill” мэдээлсэн байна.


Монголын Өмнөговь аймагт оршдог Оюу толгой нь зэс, алтны хамгийн том уурхайнуудын нэг юм. Монголын Засгийн газар уг төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг “Turquoise Hill” эзэмшдэг. Turquoise Hill”-ийн мэдээлснээр, ирэх гуравдугаар сарын 2 хүртэл буюу түр захирамжийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх хүртэл “Rio Tinto”-д шүүхийн маргаантай холбоотой асуудлаар төслийн зээлдүүлэгчидтэй аливаа хэлэлцээ хийхийг хориглох ажээ.


Сүүлийн саруудад уурхайн үйл ажиллагааг хариуцдаг “Rio Tinto” болон тус групп 51 хувийг нь эзэмшдэг “Turquoise Hill”, мөн хувьцаа эзэмшигчдийн маргаан олон нийтэд ил тод болсон юм. Улмаар “Turquoise Hill” өнгөрсөн 11 дүгээр сард Оюу толгойн санхүүжилтийн асуудлаар “Rio Tinto”-гийн эсрэг арбитрын ажиллагаа эхлүүлж, нэгдүгээр сард түр захирамж гаргуулах хүсэлт гаргажээ.  

Холбоотой мэдээ