Нийслэлийн товчоодоор 7546 хүн нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-04 11:25:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоогоор өнгөрсөн 24 цагт нийт 3835 автомашинаар  7546 хүн нэвтэрчээ. 


Товчоодод эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 хүн, үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байна. 


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-наас нийт  231 019 автомашины 543 773 иргэнд эрүүл мэндийн хяналт хийснийг НОК-оос мэдээллээ. 

Холбоотой мэдээ