Хятадын төмөр замын тээвэр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-03 13:22:33

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард Хятадын төмөр замын ачаа тээвэр 324 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 34,1 сая тонноор буюу 11,8 хувиар ихэссэн  үзүүлэлт болж, түүхэн дээд амжилт тогтоов.

            Хятадын төв телевизийн мэдээлснээр, өнгөрсөн сард өдөрт дунджаар 173 мянган вагон ачаа тээвэрлэж байсан нь өмнөх оны мөн үеэс 19,4 мянгаар илүү буюу 12,7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов. Үүнээс эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж 120 сая тоннд хүрч, 23 хувиар нэмэгдлээ.

            Түүнчлэн Хятадын төмөр замын групп өнгөрсөн сард олон улсын чингэлэг тээвэрлэлтийн зохион байгуулалтыг бэхжүүлж, ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлжээ. Мөн өдөрт дунджаар 35 мянган чингэлэг ачиж байсан нь 42.6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

            Төмөр замын салбарын холбогдох ажилтны хэлж буйгаар, дараагийн шатанд төмөр замын тээврийн хангамжийн тал дахь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, тээврийн үр ашиг, үйлчилгээний чанарыг сайжруулахаар төлөвлөөд байгаа юм.   

Холбоотой мэдээ