Энэтхэгээс Монгол руу 150 мянган тун вакцин илгээнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-02-02 10:25:12

ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. Энэтхэгийн вакцины дипломат ажиллагаа хүрээгээ тэлсээр байна. Хөрш орнууддаа вакцин бэлэглэснийхээ дараа Энэтхэг улс даваа гарагт Персийн булангийн ойрын түнш болох Оман руу 100 мянган тун вакцин илгээжээ.


Энэтхэг энэ долоо хоногийн сүүлээр Афганистан руу 500 мянган тун вакцин илгээхээр төлөвлөсөн байна. Мөн Никарагуа руу 200 мянга, Барбадос руу 100 мянга, Доминикан руу 70 мянга, Монгол руу 150 мянган тун вакцин илгээнэ. Харин хэзээ илгээхийг одоогоор эцэслэн шийдээгүй байгаа ажээ.


Энэтхэгийн энэхүү бэлэгнээс гадна Монгол Улс /1 сая/, Никарагуа /300 мянга/, Саудын Араб /3 сая/, Мьянмар, Бангладеш зэрэг улс вакцин худалдан авах гэрээг Энэтхэгтэй байгуулсан байна. 

Холбоотой мэдээ