Аймгийн Онцгой байдлын газар “Хөдөлгөөнт удирдлагын байр”-тай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн
Онцгой байдлын газар “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг ашиглалтад орууллаа. Тус байгууллагын
жолооч нар “Зил-130” маркийн автомашины чиргүүл ашиглан бүхээг, дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хээрийн
нөхцөлд үүрэг
гүйцэтгэх зориулалттай
болгосон байна.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын
голомтод цаг алдалгүй очиж аижллах, болзошгүй эрсдэлд нөхцөл байдлыг түргэн шуурхай үнэлж, иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалахад “Хөдөлгөөнт удирдлагын байр” ач холбогдлоо өгнө
хэмээн үзэж байна.
Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд аврах, эрэн хайх анги салбарын алба хаагчид цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд хээр ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс аймаг, орон нутгийн дэмжлэг, дотоод нөөц боломжоо ашиглан дээрх байрыг бүтээн босгожээ.