Архи, согтууруулах ундааг 3 дугаар сарын 1 хүртэл худалдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-29 17:30:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч нэгдүгээр сард архи, согтууруулах ундаанаас шалтгаалсан гурван гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Тодруулбал, зам тээврийн осол болон архины хордлогоор гурван иргэн амиа алджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 8 нэгжээр буюу 2.1 дахин, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 12 нэгжээр буюу 9.9 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Бүртгэгдсэн нийт гомдол, мэдээллийн 62.4 хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлджээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, бүх төрлийн архи, согтууруулах ундааг 3 дугаар сарын 1 хүртэл худалдан борлуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн захирамж зөрчиж, архи,согтууруулах ундаа худалдан борлуулсан 11 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж, архи, согтууруулах ундааг хураан лацдаж байгаа юм. 

Холбоотой мэдээ